Sunday, 6 December 2009

Мөнгө хүний ухааны цараар тогтдог

Амар олдсон мөнгө
...Казинод тоглож байгаа хүн тодорхой хугацаанд сэтгэлгээний хяналтаа алддаг. Анх тоглож эхэлсэн 50 ам.доллар нь 100 бүр 500 болж өссөн ч “Одоо боллоо” гэж бодож чаддаггүй. Хурдан хугацаанд өсөн арвижиж буй мэт амар олдсон мөнгө түүний далд сэтгэлийн шуналыг оволзуулж, яг л архичин хүн мэт мансууруулан 1000, 5000 ам.доллар нүдэнд нь харагдаж, бүхнийг умартуулна. Буцаан алдаж эхлэх үедээ “За яахав зүгээр олдож буй мөнгө шүү дээ” хэмээн сэтгэлээ тайвшруулан аргадах. Сэтгэлд нь одоо л их мөнгө олох хүсэл асч, нүдэнд нь шуналын гал бадамлах энэ мөчид түүнийг хэн юу ч үл зогсоож чадах.

Эцэст нь анх тоглож эхэлсэн 50 ам.доллар дээрээ аз гийж олдсон 500 ам.доллараа нэмж алдаад шархаа нөхөх гэж нэмж 100 ам.доллар алдсаны дараа л “Юу болоод өнгөрчихөвөө” гэж бодоход сэтгэлийн хяналт нь эргэж ирнэ. Шартсан сэтгэлээ шар айргаар даруулж, давчидсан амьсгал даварч догдолсон хөөрлөө намдаах зуур “За яахав амар олдсон мөнгө шүү дээ” гэж өөрийгөө тайвшруулсан ч далд сэтгэлийн угт нь бяцхан харамсал сүүмэлздэг. Хүн гэгч бодьгалын хөөрөл догдлол, шунал мөрөөдөл, хор шарын ийм л алдаан дээр казино хөгждөг юм даа.

Өдгөө АНУ, Солонгос, Монголд ажиллаж амьдарч байгаа Монголчууд, “казино”-гоор өвчилж ажил амьдрал, цаг хугацаа, хүсэл мөрөөдөл, мөнгөө алдаж байгаа тухай сонсогдож л байна. Зовж хөдөлмөрлөхгүйгээр их мөнгө олох хүсэл олж алдаж буй тэр л хэмжээгээрээ хүмүүсийн хүсэл мөрөөдлийг унтрааж, үнэ цэнийг нь алдагдуулж буй.

Энэ тухай зохиолч Д.Энхболд “Казиног номхотгосон түүх” номондоо мөн ч сайхан өгүүлсэн дээ. Казино зарим хүнийг яг л архинд орсон хүн шиг л донтуулан, солиоруулдаг гэнэм.

Казино мөрийтэй тоглоом гэхчилэн нэгэн цагт амар байдлаар олдож буй их мөнгө шунал ассан нүдний тань өмнүүр хүн хүний гар дамжин тохуурхан даажигнан өнгөрөх бүрдээ таны ямар их хүсэл мөрөөдөл үнэ цэнийг тань авч оддогийг та анзаардаг уу. Давчуухан энэ орон зайд, ядмагхан оюун санаанд тань ямархан их шунал атаа хорсол хор шар оволзуулж байдгийг та мэдэрдэг үү.

Амар олж алдаж байгаа энэ мөнгө таны хүсэл мөрөөдөл, үнэ цэнийг ч мөн адил авч оддог.

...Зах зээлийн гэж нэрлэгддэг энэ нийгэмд хүн бүр өөрт буй боломж чадал чадвараараа мөнгө олж амьдралаа авч явах учиртай. Зарим бүсгүйчүүд энэ боломжоо эцэг эхээс заяасан бие өнгө зүсээ гэж тооцон үнэлж худалддаг болсоор удаж буй.

Хаа нэг газар хөлс хүчээ урсган зовж хэдэн төгрөг олж байснаас хэн нэгний хүсэл тачаалыг хангаж хэдхэн хормын дотор их мөнгө олж байгаадаа тэд бардамнадаг байж магадгүй. Ганган чамин янжуур гартаа барьж утааг нь цагираглуулан үлээж хэн нэгэн эрхэмтэй шалиг наалинхай үгс хэлэлцэж байхдаа ярьж буй хүний яриаг бус хэдхэн хормын дараа олж болох мөнгөө л тооцож сэтгэлдээ мансуурна. Яг л энэ хандлагаараа өөрт нь хандан ухааруулах гэж хэлж буй хэн нэгний чин сэтгэлийн үгсийг шоолон тохуурхан сонсох төдий өнгөрөөхдөө энэ бие өнгө зүсээ өнө мөнхийн юм шиг л санах.

Жаргаж цэнгэж наргиж наадаж явах үедээ ямар их боломж, хүсэл мөрөөдөл, үнэ цэнээ алдаж буйгаа ухаардаггүй. Өнгө мөнгөнд хүлэгдэж өөрийн сайн сайхнаа маргаашийн гэрэл гэгээгээ алдаж буйгаа мэдэрдэггүй.

Цагийн эрхээр өрөөл бусдад гологдож үнэ цэнээ алдаж эхлэхдээ амар олдож байсан тэр мөнгө ямар их үнэ цэнэ, сэтгэлийг нь худалдаж байсныг анзаардаг. Тэр үедээ л эргэж олдохгүй болсон хайр халамж дотно сэтгэлийн энхрийхэн атлаа чин сэтгэлийн үгсийг гундаж цөхөрсөн царайгаа гуниглан тольдож суухдаа үгүйлдэг юм даа. Амар олдсон энэ л мөнгө таны өнгө зүс, гоо сайхан, хүсэл мөрөөдөл, боломж, үнэ цэнэтэй чинь хамтад нь авч оддог аж.

...Өөрөө хөдөлмөрлөж, өөрийгөө зовоохгүйгээр өрөөл бусдын хөдөлмөрлөж олсон мөнгийг хулгайлан амьдрагсад цөөнгүй бий. Хэн нэгний халаас, цүнх хаа нэгтэйгээс хулгайлан авсан мөнгөөрөө хоногийн хоол түр зуурын цэнгэл олж ававч нөгөөдөр нь мөн л хоосон хэвээр... Өөрөө зовж хөдөлмөрлөхийг хүсэхгүй атлаа өрөөл бусдын хөдөлмөрийн хөлс, үр шимийг хулгайлж байхдаа ямар их итгэл сэтгэлийг хулгайлж байгаагаа анзаардаггүй. Арчаагүй дорой тэд энэ л үйлдэлдээ өөрөө баясч өрөөл бусдад гайхуулавч дотор сэтгэлдээ хиртэж энэ хэрэндээ айдас мөнхийн түгшүүр шингээж явдагаа бас мэдрэхгүй.

Үүний адил заль мэх луйвар, хууль бус аргаар баяжигсад хүн чанар нинжин сэтгэлээ адилхан л хулгайлж байдаг. Өнөө тэд “Чадаж байгаа юманд арга байхгүй” хэмээн бардамнавч цаг хугацаа нэгэн хоромд бүхнийг шүүж маргааш юу болон хөрвөхийг төсөөлөхгүй.

Тэд зовж бус зальдаж олсон мөнгөөрөө гоо бүсгүйчүүдийг худалдан авч казинод тоглож үрж байхдаа огтхон ч харамсдаггүй. Хааяа “эх оронч” дүр эсгэн, хаа нэгтээ суварга босгож харшиж ядарсан нэгэнд хэдэн зоос чулуудахдаа сэтгэл нь харин дэвтдэггүй. Өөрийнх нь амьдрал утгаа алдаж өрөөл бусдад гайхуулан бардамнаж явахдаа өргөн олонд тус болох их үйлс үлгэрлэн дагуулах их боломж, өөрийн нэр төр, үнэ цэнээ алдаж буйгаа ухаарахгүй. Хулгайлж луйвардаж амар олдсон их мөнгө нь тэр хүний хүн чанар, итгэл сэтгэл, үнэ цэнийг хамтад нь авч оддог аж.

Амар аргаар их мөнгө олж буй нэгэн мөнгийг үрэн таран цацахдаа огтхон ч харамсдаггүй юм. Аргагүй шүү дээ. Хүний хөдөлмөрийг үнэлж байдаг тэр л мөнгөний нэгж дээр дуссан хөлс хүч, сэтгэл зүтгэлийг мэддэггүй юм, тэд... Өөрөө хөдөлмөрлөж зовохгүй атлаа өрөөл бусдын зовж олсон мөнгийг үрж тарааж суухдаа харамсдаггүй олон хүн бий болж дээ. Яг л паразит шиг...

Харин тэд ийм мөнгийг өөрийн сэтгэл зүрхний хорслыг илэрхийлэн хайр гамгүй цацахдаа ямархан их хүсэл мөрөөдөл, баяр баясгалан, чин сэтгэлийн аз жаргалаа хамтад нь цацаж буйгаа анзаарахгүй.

Зовж олсон мөнгө
Хүн чин сэтгэлээсээ хөдөлмөрлөж олсон мөнгөө гартаа барьж байхдаа ямар их аз жаргалтай байдаг гээч. Энэ мөнгөн дээр дуссан хөлс хүч, сэтгэл оюунаа мэдрэх бүрдээ өөрөөрөө бахархаж өөртөө итгэх итгэл нь илүү мэдрэгддэг.

“Би ч мундаг байна шүү” гэдэг үгийг энэ мөнгийг гартаа атгаж байх мөчдөө чин сэтгэлээсээ баяртайгаар хэлдэг. Энэ мөнгөөр өөрийн хүссэн зүйлээ худалдаж авч байхдаа хайртай хань, алаг үрс, аав ээжээ баярлуулж байхдаа л жинхэнэ сэтгэл хангалуун байж чаддаг. Жинхэнээрээ шүү.

...Хими цэвэрлэгээний газар яг л халуун ууранд байгаа мэт орчинд цэвэрлэж, индүүдэж, эвхэж, өлгөж ажиллахдаа хичнээн амаргүй байвч хүмүүсийн цэвэр цэмцгэр хувцсыг харахдаа баярлана.

...Хоолны газар борви бохисхийлгүй хөдөлж, угааж арчиж, зөөж үйлчилж, шал угааж цэвэрлэж байхдаа хичнээн ядарч байвч хоол идээд гарч буй хүмүүсийн сэтгэл хангалуун, цадаж ханасан царайг харахдаа сэтгэл нь ханана.

...Чулууны үйлдвэрт хөрөөдөж, хуурайдаж, өнгөлж, угсарсны дараа хийж бүтээсэн бүтээлдээ сэтгэл нь ханана. Гэрийн эздийн баярлаж хөөрч, бахдаж дуу алдахыг харахдаа өөрөөрөө бахархана.

...Өдөржингөө “хонгор азарга” эрүү шүүлтийн адил, дөрвөн мөчиндөө нумарч шал шахахдаа ядарч эцэж байвч цэлгэр уудам тэр л тасалгаа өөрийнх нь хөдөлмөрийн үрээр хичнээн гоёмсог тансаг болсныг харахдаа өөрийн эрхгүй гайхан биширнэ.

...Үргэлж дуулж, зовж шаналж байж сургасан шавь нь хожим нэр алдартай гайхам бүтээгч нэгэн болоход баярлаж бахадсан сэтгэлдээ дуу алдан үнсэхдээ дотор сэтгэлдээ “Тэр үед гомдоож байсан болов уу” хэмээн битүүхэн шаналдаг.

Хүн өөрийн чадал боломжоороо чин сэтгэлээсээ хөдөлмөрлөж байж олсон мөнгө тэр хүний үнэ цэнийн илрэл, баяр бахадлын хэмжүүр байдаг аж. Бас хүсэл тэмүүлэлийнх нь хөшүүрэг урам зоригийнх нь төлөөс байдаг аж.

Өөрийн хөдөлмөр зүтгэлийн хөлсөөр худалдаж авч буй бүхэн даанч үнэтэй бас бардам. Ичиж зовох зүйл огт үгүй. Тэр мөнгөний нэгж болгон нь үнэтэй. Тэр нэгэн нэгж дээр дуссан хөдөлмөр зүтгэл, сэтгэл бүхэн нь дэндүү үнэтэй. Тийм болохоор тэд мөнгөний үнэ цэнэ бас өөрийн үнэ цэнийг дэндүү сайн мэдэрдэг.


Хүн чанар, өөртөө итгэх итгэл, хүсэл мөрөөдлөө бүү хөсөр хаяарай
Мөнгийг олох амархан, бас амаргүй ч түүнийг тогтоон барина гэдэг их ухааны хэмжүүр аж. Монголд ардчилсан хувьсгал ялж бүх өөрчлөлтийн эхлэлийг тавьж байсан 1990 оны тэртээд олон ч хүн баяжиж, олон ч хүн ядуурсан. Цаг цагийн шалгуураар тэр нэгэн цагт амар аргаар баяжсан нэгэн одоо цагт хоосорч, хүнд хэцүү цагт хөдөлмөрлөн зүтгэж байсан нэгэн баяжсан нь ч бий.

Амар аргаар, хичээл зүтгэлээр олсон мөнгө бүхэн үнэтэй. Харин мөнгийг захирч, тогтоон барьж арвижуулах гэдэг амаргүй. Мөнгөөр бүх зүйлийг худалдан авч өөрийн хэрэгцээгээ хангаж буй энэ цагт хэн бүхнээс ухаан, тэвчээр, уйгагүй хөдөлмөр шаардах болж дээ.

Харин мөнгөөр худалдан авч болдоггүй олон зүйл байдаг аж. Энэ бол чин сэтгэлийн хайр халамж, хүн чанар, өөртөө итгэх итгэл, хүсэл мөрөөдөл, тэвчээр, ухаан юм.

Зовж олсон бүхэн нэгэн цагт жаргал болъюу
Амар олдсон бүхэн нэгэн цагт зовлон болъюу хэмээх үг байх. Мэргэн таны ухаан мэдтүгэй.

Эх сурвалж www.gogo.mn

Wednesday, 2 December 2009

Хараацай биш Хангарьд хэрэгтэй...

2009 оны 12 сарын 2-ны өдөр нүүрэн дээр нар туслаа.Цаг 11 өнгөрчээ.Хичээл өдөр орох болохоор ингэж унтсан хэрэг л дэ.Нөгөөтэйгүүр урд шөнө нь 4 өнгөртөл гайтай микро, санхүү хийсэн болохоор үүнээс өмнө сэрж чадахгүй байсан биз... Босоод нүүр гараа угааж аваад өглөөний цайгаа уухаар диван дээрээ тухаллаа.Зурагтаа асааж суваг сольж суутал ШУУД гэсэн бичгийн доор УИХ нээлттэй сонсох өдөр зарлан хуралдахыг харлаа.Хэсэг анхаарлаа төвлөрүүлж сонирхтол 7 сарын 1-ы хэргийг хохирогч,цагдаагын албан тушаалтнуудын талаар ярилцацгаах аж.Түрүү жил яг энэ үйл явдал болсны маргааш нь ангийн блог дэврүүн хөөрүү сэтгэлээр сэтгэгдлүүд бичиж байснаа саналаа.Тэр үеэс хойш их зүйл өнгөрчээ.Одоо бодоод байхад ингэж ажил болгож шал ядаргаатай байх нөхцөл бүрдэхгүй л байсан.7 сарын 1-нд ч тийм үйл явдал болохгүй л байсан.Болох ёсгүй зүйлийг бий болгочоод л өөрсдөө араас нь хөөцөлдөөд л асуудал улам ихээр үүссээр л байхийн.Энэ бүх үйл явдал монголд ардчилал буруугаар хөгжөөд байгаагийн жишээ.Дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй гэгчээр өнөөх 76 маань 20-оод жил будиллаа.Жил ирэх тусам хүмүүсийн итгэл гээч юм багассаар үндсэндээ алга болжээ.7 сарын 1 хэний ч буруу бай ард түмний төрдөө уурласан, дуу хоолойг нь сонсохгүй байгаа, илт нүдэн дээр доройтох амьдралдаа бухимдаа бухимдан, урьд нь талх авдаг байсан мөнгө нь талх байтугай юманд хүрэхээ больёон тэр гомдлоо л гаргасан хэрэг.Ингэх нь тэдний буруу бишээ.Жирийн иргэн хүнд улс төрийн зорилго, далд санаа нтр огтоос ямар хамаа байх билээ.Тэд зөвхөн авдаг цалингаараа сэтгэл хангалуун амьдрахыг л хүснэ.Ийм байдлыг бүрдүүлж чадахгүй байгаа нь төр засгийн буруу.Хүнд зөвхөн сайхан ажил, хөдөлмөрөө зөвөөр үнэлүүлж амьдрах л хамгаас чухал.90 оны хувьсгал монголын хувьд нэг шат бишээ нэлээн хэдэн шат ахисан томоохон үйл явдал гэж боддог.Гэвч тэр бол зөвхөн ардчилал хэмээх шинэ нийгэмд л хөтлөн оруулсан.Цаашаа харин улам сайхан болгож л хөгжүүлэх хэрэгэтэй байсан.20-оод жил өнгөрөхөд онц гойд сайжраад байгаа юм алга.Харин ч өдрөөс өдөрт доройтоод байх шиг... Улс эх орны хөгжил жирийн иргэн хүний амьдралаас харагдана гэдэг.Иргэн баян бол төр баян гэгчээр бүгдээрээ л баяжих хэрэгтэй байна.Одоо дарга нар идэж ханадаггүй юм байхдаа.Ядаж талыг нь тойрогтоо үлдсэнийг нь өөртөө... Өдөржин л ингэж бодлоо.Одоо "Ардчиллын Алтан Хараацай"-нуудын үе өнгөрчээ.Хараацайн буянаар би үгээ хэлэх эрхтэй... Хараацай биш Хангарьд монголд хэрэгтэй...

Saturday, 21 November 2009

Өнөөдөр

Өнөөдөр буюу 11 сарын 21-ны өдөр
Хммм... Яг өнөөдрийн тухайд би гэдэг хүн ёстой хор шарандаа буцалж байна... Зөвхөн өнөөдөр ч биш ер нь бол үе үе ийм байдалтай болчдийн.Би хэзээ ч хүний дор орохыг тэсэж чаддаггүй хүн.Би хэзээ ч хэнд ч бууж өгөхийг хүсдэггүй.Ялангуяа худлаа их мэдэмхийрсэн, хоосон чалчсан, өөрийгөө бусдаас хэт өндөрт тавьсан хүмүүст хэзээ ч ялагдахгүй. Өнөөдөр ийм л байдлыг мэдэрлээ.Яг юу болсон, яагаад ийм байдалтай байгаа вэ гэдгийг надаас битгий асуу.Харин би хэн гэдгээ харуулна мэдрүүлнэ... Хэзээ ч хэнд ч бууж өгөхгүй...

Tuesday, 27 October 2009

Тэмцээндээ гайхалтай оролцлоо... ЭЗО-2А чадсаан...


За тэгэхээр манай сагсны эрэгтэй баг тэмцээндээ маш амжилттай оролцож аваргын төлөөх тоглолтонд харамсалтайгаар хожигдож мөнгөн медаль хүртлээ... Бүгдэд нь баяр хүргэе.Алтан-Өлзийгийн цаг дуусахад оруулсан гайхалтай гоол,багаараа нэг хүн шиг нэгдэн тоглосон гайхалтай тоглолтууд, маш идэвхитэй цөхрөлтгүйгээр дэмжсэн хөгжөөн дэмжигчид гээд... Энэ бүхэн биднийг ялалтанд хүргэлээ. Мөн дээр нь Бямбадорж маань теннисдээ түрүүлсэн, Сансархүү маань шатарт 3т орсон гээд чамлахааргүй амжилт гарган энэхүү тэмцээнийг маш амжилттай дуусгалаа.БҮГДЭД БАЯР ХҮРГЭЕ!!!

Friday, 23 October 2009

ЭЗО-гийн эргэн тойронд

За тэгэхээр манай эдийн засгийн онолын ангийнхны маань хувьд маргааш санхүү бүртгэлийн шалгалттай.Нөгөөдөр тэнхимийн тэмцээнтэй.Ангиараа оролцноо гэж... Бүгдэд нь амжилт хүсье.

Friday, 16 October 2009

Дуртай дуугаа үгтэй нь тавьлаа...

Энэрэл,Нямаа
Энэ бол би
Хорин хэдэн жил ингэж явлаа, юу хийхээ мэдэж байгаа
Ээжийн хэлсэн үг аавын захиасыг сэтгэлд тээнэ
Багшийн заасан томъё тархинд бий, тооцоо хэзээ ч алдахгүй
Зөн совин гэх зүйл надад бий, тиймээс лам хуваргад итгэхгүй
Хачин монголын утаат хотын новшийн гудманд хэн ч адил
Тийм байтал зарим хүмүүс бурхан юм шиг бусдад заана
Амандаа орсныг шаана
Алив дахиад хэл. Хэлээд өгөөч.
Тийм л сүрхий юм бол өвчин зовлонг үгүй болгооч
Гартаа багтах зүйлийг атгаж, амандаа багтах үгийг хэл
Анхандаа бүх зүйл хэцүү байдаг ч
Баян эсвэл ядуу явахаа
Хүү минь чи мэдэж байгаа, хүү минь чи шийдэж чаднаа
Чи өөрөө хичээх юм бол тэр муу Б-ээс илүү явнаа
Сонин хачин хэв маяг энэ дуунд минь байхгүй
Эндээс алхаад тийшээ явна замаасаа хазайхгүй
Тамхи татаж, пиво ууж явдаг хүн би биш
Энд хэлсэн хэдэн үг минийх болохоос бусдынх биш
Дх: Энэ бол би
Илүү дутуу зүйлгүй
Энэ бол би болон миний шүлгүүд
Элдэв янзын илбэ үзүүлэхгүй
Энгийн амьдралаа хөөхжийнө ,илбэ үзүүлэхгүй ээ
Энэрэл метр ная, метр ер биш
Энэрэл бөмбөг залаад гүйх нь түүний кариер биш
Хөлбөмбөг бас бишээ
Энэ бол монгол
Монголд амьдаръя гэвэл мөнгө ол
Мөнгөний машин байж чадвал жинхэнэ новш байж чадна
Амьдралаас ашиг хайж чадна
Малнуудыг ховсдож чадна
Энэ бол монгол
АНУ ч юмуу Эмират биш
Азийн цээж, аз болоход энэ Ирак биш
Тиймээс бас ч гэж газрын мухарт төрөөгүй
За мухар ч байсан хөлөө эцээнэ, хэзээ ч ухарч чадахгүй
Энэ бол би. Гэрэлцогтын Энэрэл
Шөнө дунд ганц гэрэлтэй цох Энэрэлтэй танилц
Өөрийн зорилгынхоо төлөө тэмцэж буй нь тэр
Өөрөө хориглохын оронд сэтгэл зүрхийг нь мэдэр
Түүний гүнд хип-хоп-ын жинхэнэ хэмнэл
Түүний гүнд микрофон барьсан жижигхэн Энэрэл
Дахилт
Хааяа жаахан бухимдуу
Хадмууд надад маш дургүй
Хэн нэгэнд тал засаж худлаа инээх чадваргүй
Энэ айлдаа голомт залгах ганц том хүү нь би
Эцэг эх минь надад захина асуудалд хөл алдах вий
Хажуудаа байдаг хүн минь үгүйд хэнээс ч илүү тэнэг
Өөрийн хэнэг үгүй байсан болохоор хааяа алдана
Хүн тайван байя гэхэд зарим хүмүүс шууд халдана
Гэхдээ шүүхээр биш ч хошин чамтай давж заалдана


Татах: http://www.mediafire.com/download.php?kk2wngzatgw

Эхлэл







За тэгэхээр энэ нэг блогийг өнөөдрөөс эхэлж ажиллагаанд оруулъя гэж бодлоо.Байж л байдаг, байж л байдаг.Гэнэт өнөөдөр л юм бичмээр санагдчихлаа.За тэгэхээр энэ юун хүн юун блог нээчвээ гэхээр нэрнээсээ л ойлгомжтой байх.Зүгээр л би... Энэ блог дээр миний тухай, тэр тусмаа Билгүүн гэж хувь хүн талаасаа хэн бэ гэдэг талаар бичигдэнэ.Мөн миний асуудалд яаж ханддаг,хандаж байгааг та миний нийтлэлүүдээр уншиж,мэдрэх болно гэж бодож байна.За өөрийгөө товч танилцуулъя.1990 онд төрсөн.Охины орд.Нийслэлийн 1-р дунд сургуулийг төгссөн.Одоо МУИС-ЭЗС-д сурдаг.Хөлбөмбөг,сагсан бөмбөг тоглох дуртай.Мөн дуугүйгээр,тэр тусмаа хип-хоп дуугүйгээр миний амьдралыг төсөөлөх аргагүй.За тэгээд бусдын л адил хааяа далчиганана.Дуртай хоол тэгээ л бүх төрлийн хоол до.Харин дуртай өнгө хар,цагаан.Аа нэг хөөрхөн найз охинтой.Хаа ч өөрийнхөөрөө байхыг хичээдэг,байдаг ч гэж боддог.Хүн надтай яаж харьцана,би тэгэж л харьцана.Хэлье гэснээ шууд л хэлдэг.Хүн надад бүхнээ зориулж чадвал би ч тэр хүний төлөө юуг ч хийж чадна.Намайг таних,мэдэх хүмүүс дотор надад дургүй,бүр үзэн яддаг хүмүүс ч байгаа байх,намайг найзаа гэж бодож хүндэтгэж харьцдаг хүмүүс ч байгаа байх.Тэр үзэн яддаг,дургүй хүмүүст хэлэхэд заавал намайг тэгэж үзэн ядах хэрэггүй.Энэ миний л блог болохоор хэрвээ та хүсэхгүй бол орж ирэх ч хэрэггүй.Харин сайхан найзууд байя гэсэн хүн болгонд нээлттэй.Харин найзалж чадахгүй хогийн зан гаргавал нэг хэсэгтээ л мартдаггүй муу зантай.Заза миний талаар нэг иймэрхүү.Цаашдаа надтай улам илүү танилцана биз дэ... Ингээд блогийнхоо анхны нийтлэлийг өндөрлөё.Анхны ниитлэл 2009 оны 10 сарын 15-аас 16-д шилжих шөнө бичигдэв...