Wednesday, 2 December 2009

Хараацай биш Хангарьд хэрэгтэй...

2009 оны 12 сарын 2-ны өдөр нүүрэн дээр нар туслаа.Цаг 11 өнгөрчээ.Хичээл өдөр орох болохоор ингэж унтсан хэрэг л дэ.Нөгөөтэйгүүр урд шөнө нь 4 өнгөртөл гайтай микро, санхүү хийсэн болохоор үүнээс өмнө сэрж чадахгүй байсан биз... Босоод нүүр гараа угааж аваад өглөөний цайгаа уухаар диван дээрээ тухаллаа.Зурагтаа асааж суваг сольж суутал ШУУД гэсэн бичгийн доор УИХ нээлттэй сонсох өдөр зарлан хуралдахыг харлаа.Хэсэг анхаарлаа төвлөрүүлж сонирхтол 7 сарын 1-ы хэргийг хохирогч,цагдаагын албан тушаалтнуудын талаар ярилцацгаах аж.Түрүү жил яг энэ үйл явдал болсны маргааш нь ангийн блог дэврүүн хөөрүү сэтгэлээр сэтгэгдлүүд бичиж байснаа саналаа.Тэр үеэс хойш их зүйл өнгөрчээ.Одоо бодоод байхад ингэж ажил болгож шал ядаргаатай байх нөхцөл бүрдэхгүй л байсан.7 сарын 1-нд ч тийм үйл явдал болохгүй л байсан.Болох ёсгүй зүйлийг бий болгочоод л өөрсдөө араас нь хөөцөлдөөд л асуудал улам ихээр үүссээр л байхийн.Энэ бүх үйл явдал монголд ардчилал буруугаар хөгжөөд байгаагийн жишээ.Дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй гэгчээр өнөөх 76 маань 20-оод жил будиллаа.Жил ирэх тусам хүмүүсийн итгэл гээч юм багассаар үндсэндээ алга болжээ.7 сарын 1 хэний ч буруу бай ард түмний төрдөө уурласан, дуу хоолойг нь сонсохгүй байгаа, илт нүдэн дээр доройтох амьдралдаа бухимдаа бухимдан, урьд нь талх авдаг байсан мөнгө нь талх байтугай юманд хүрэхээ больёон тэр гомдлоо л гаргасан хэрэг.Ингэх нь тэдний буруу бишээ.Жирийн иргэн хүнд улс төрийн зорилго, далд санаа нтр огтоос ямар хамаа байх билээ.Тэд зөвхөн авдаг цалингаараа сэтгэл хангалуун амьдрахыг л хүснэ.Ийм байдлыг бүрдүүлж чадахгүй байгаа нь төр засгийн буруу.Хүнд зөвхөн сайхан ажил, хөдөлмөрөө зөвөөр үнэлүүлж амьдрах л хамгаас чухал.90 оны хувьсгал монголын хувьд нэг шат бишээ нэлээн хэдэн шат ахисан томоохон үйл явдал гэж боддог.Гэвч тэр бол зөвхөн ардчилал хэмээх шинэ нийгэмд л хөтлөн оруулсан.Цаашаа харин улам сайхан болгож л хөгжүүлэх хэрэгэтэй байсан.20-оод жил өнгөрөхөд онц гойд сайжраад байгаа юм алга.Харин ч өдрөөс өдөрт доройтоод байх шиг... Улс эх орны хөгжил жирийн иргэн хүний амьдралаас харагдана гэдэг.Иргэн баян бол төр баян гэгчээр бүгдээрээ л баяжих хэрэгтэй байна.Одоо дарга нар идэж ханадаггүй юм байхдаа.Ядаж талыг нь тойрогтоо үлдсэнийг нь өөртөө... Өдөржин л ингэж бодлоо.Одоо "Ардчиллын Алтан Хараацай"-нуудын үе өнгөрчээ.Хараацайн буянаар би үгээ хэлэх эрхтэй... Хараацай биш Хангарьд монголд хэрэгтэй...

3 comments:

Anonymous said...

goy ug bna yer ni chinii helsen sanaa zov bna

Enkh said...

Бидний үе л энэ байдлыг засах өөрчлөх сайжруулах ёстой билээ...
Тийм болхоор үүнийгээ улам сайн хийхийн тулд .....

Enkh said...

Бидний үе л энэ байдлыг засах өөрчлөх сайжруулах ёстой билээ...
Тийм болхоор үүнийгээ улам сайн хийхийн тулд .....