За энэхүү нийтлэлийг уншиж буй эрхэм таньд энэ өдрийн мэндийг хүргэе. Хөөрхий миний блог салхи оролгүй жил орчим болжээ. Би ч бүр мартчихаж... Хэхэ… Хэтэрхий удаан хугацаа биш гэж үү... Ер нь бол хугацаандаа гол нь ч биш л дээ. Зүгээр л энэхүү блогыг бүрэн ойлгож мэдрэх хугацааг өөртөө байсгээд өгөөд байх хэрэгтэй юм шиг ээ. Өөрөөр хэлбэл зүгээр нэг бичих хэрэгтэй гэдгээ ухаарах хугацаа. Хүмүүс яагаад өдрийн тэмдэглэл хөтөлдгийг ойлгох хугацаа... Надад энийг хэн ч уншихгүй байх нь, хэн ч сэтгэгдэл бичихгүй байх нь огтоос хамаагүй ээ. Зүгээр л өөрийн толгой дотор болдог, боддог зүйлсийг байнга бичиж өөрөө өөртэйгөө ярьж бодлоо цэгцэлж байх нь хэрэгтэй гэж санагдах юм. Мэдээж хэн нэгэн хүн миний бичсэнийг уншаад надтай үзэл нийлж, санаагүй байсан зүйлсээ санаж байвал сайн л байна. Заза жилийн дараа буцаж ирж байгаа болоод ч тэрүү баахан л оршил явчлаа. Хэхэ. АЗ ЖАРГАЛ ГЭЖ ЮУ ВЭ?
За тэгэхээр энэ бол хаа ч олдоно...
Энэ бол миний хувьд хүний хорвоогийн эзэн нь байж амьд явах юм
Энэ бол миний хувьд амьдралаас авах сэтгэл ханамж юм
Энэ бол гайхалтай таашаал, kife
Энэ бол сайхан инээмсэглэл, life
Энэ бол эрх мэдэл, хүч чадал, эрх чөлөө
Энэ бол эмх замбараа, тусгаар тогтнол
Энэ бол эрүүл амьдрал, тайван байдал
Энэ бол хип хоп, түүнээс мэдрэх мэдрэмж
Энэ бол эмоц, баяр хөөр
Энэ бол хиймортой монгол хүүгийн гийнгоо
Энэ бол барианд түрүүлж ирж байгаа соёолонг хараад дээш огших омогшил
Энэ бол хаанчлал, сүсэг бишрэл
Энэ бол уран үгс, сургаалиуд
Энэ бол хайр дурлал, цэвэр ичимтгий монгол бүсгүйн үзэсгэлэн гоо
Энэ бол хүнд үнэн сэтгэлээсээ талархах бас бахархах
Энэ бол чинээлэг хангйлуун амьдрал
Энэ бол ээжээрээ духан дээрээ үнэрлүүлэх
Энэ бол лекцэн дээр багшаараа үнэлүүлэх
Энэ бол эртний агуугаас олдох сүг зураг
Энэ бол инээх, ярвайх нь үл мэдэгдэх агуу Мона Лизагийн хөрөг зураг
Энэ бол хайсан цамцаа дэлгүүрээс олж авах
Энэ бол хийсэн зүйлдээ сэтгэл хангалуун байх
Энэ бол хүссэн бүхнээ өөрийн дураар хийх
Энэ бол нэгийн эсрэг нэг зодоонд илүү байгаагаа мэдрэх
Энэ бол айх аюлгүй замаар салхи татуулан машинаар давхих
Энэ бол алга болсон хүүгийн амьд гэх хэл сураг
Энэ бол суусан газраасаа шороо атгах
Энэ бол унасан уснаасаа хуурай гарах
Энэ бол удаан уулзаагүй найзуудтайгаа уулзах
Энэ бол ухаарч амжаагүй анхны хайрын учрал
Энэ бол хэнээс ч хараат бусаар хүссэн зүйлээ хийх
Энэ бол сэрүүхэн салхи нь сэвшин үлээж, бодол хөврүүлэх тийм л орой чамайгаа хүлээх
Энэ бол Эзгүй хээр жаргалаа мэдрэн дээш харан хэвтээд орилох
Энэ бол телевизээс авах сэтгэл ханамж
Энэ бол гар утсанд ирэх хайртын минь мессэж
Энэ бол зуны орой болзсон газраа оройтож ирээд уучлалт гуйн суугаа чамайгаа хараад төрөх сэтгэлийн хөөрөл
Энэ бол дэлхийн тавцан дахь монголын нэр төр
Энэ бол маргаангүй монгол агуу дайчдын бардам түүх
Энэ бол ган гачигтай үеийн бороо
Энэ бол гаслан зовлонтой үед илрэх хүний энэрэнгүй сэтгэл
Энэ бол анхны яргуй дэлбээлэх тэр үеийг харах
Энэ бол эрдэм мэдлэг дүүрэн хүнтэй хуурч хөөрөх
....АЗ ЖАРГАЛ гэдэг зүйл хаа ч олдоно...
Хүн өөрөө өөрийгөө аз жаргалтай болгодог юм. Хүн өөрөөсөө, өөрийн хүрээлэн байгаа, хүрч, мэдэрч байгаа бүхнээсээ аз жаргалыг авч чаддаг байх хэрэгтэй... Мэдээж Аз жаргал – Зовлон гэдэг үггүйгээр оршихгүй... Гэвч би энэ удаа зовлонг ярихгүй... Учир би яг одоо энийг бичиж суугаа болохоор жаргалтай байна... Хэхэ
Ингээд зовлон гэдэг зүйлийг аз жаргалын хачир болгож, Байгаа бүхнээсээ таашаал, эрч хүчийг авч итгэл төгс, амжилтын төлөө тэмүүлцгээе!!!
4 comments:
goy bichjee. yalanguya ter omogshiltoi heseg taalagdlaa.
бүр илүү гоё болжээ. :D уулын орой дээр гараад хоолойгоо сөөтөл хашгирах ч бас нэгэн жаргал :)
heterhii ih jargal dund heseghen zovlon amttai gj. zovogui tsagt jargaltai bsna mederdeggui n medej. aniagin duu huurhun bichdeg bolj edr. shees hurj yadjahad arai hij 00 oloh ch bas jargal shuu hehe. amjilt. fighting!!!!!
tsaash n blogoo bicheech ee
Post a Comment